Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар даргаа 318 ТЭРБУМААР оруулж ирнэ гэсэн автобуснууд хаана байна...

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

2023 онд түгжрэлийг бууруулахаар 420 тэрбумыг төсөвлөсөн. Гэтэл түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар дээрх мөнгөөр зүгээр л тоглож дуусгахаар шийдсэн гэлтэй. 

Хамгийн эхэнд тэр ид түгжрэлийн үеэр иргэдийн эрхэнд халдаж, авто машины тэгж, сондгойгоор зорчуулах шийдвэрийг гаргав. Угтаа иргэд өөрийн гэсэн хөрөнгөтэй байсныхаа төлөө ингэж хохирох ёсгүй юм. 

Иргэд тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой хэмээн үүрэгдсэн хэдий ч ирэх автобус хуруу дарам. Ирсэнд нь багтаж суух хүн цөөхөн байгаа нь гунигтай. 

Арга ядсан иргэд алхаж замаа хороосоор, ажлаасаа хоцорсоор...Яармагийн замын нэгдүгээр эгнээгээр автобус л зорчих ёстой болгож өөрчилснөөр сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр л болов. Автобус нь ирэхгүй, такси нь зогсох боломжгүй. 

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын багцад “Нийтийн тээврийн парк шинэчлэлт”-ийн хүрээнд 318 тэрбумыг нь төсөвлөсөн. Үүнээс энэ онд “Евро-5” хөдөлгүүртэй 600, цахилгаан 160, дунд багтаамжийн 50 гаруй автобус оруулж ирэхээр төлөвлөсөн. Гэтэл тэр автобуснууд өнөөдрийг хүртэл хаана байгаа нь ойлгомжгүй байна. 

Бид хэдий болтол энэ мэтээр нийтээрээ хохирч, чимээгүй хэлснийг нь хийсээр явах вэ?

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650682
0 эможи

keyboard_arrow_up