Генерал С.Ганбямба өөрийнхөө нислэгийн тийзний төлбөр болох 28 САЯ төгрөгийг “Энхийг сахиулагчдын цалин“-гийн сангаас гаргуулжээ

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

Зэвсэгт хүчний жанжин штабын  "Шилэн данс"  ажиллахгүй байгаа бөгөөд 2023 он гараад хөтлөөгүй байна.

Тодруулбал, хулийн дагуу  яам, харьяа газрууд орлого, зарлагын мэдээллээ заасан хугацаанд үнэн зөв, ил тод мэдээлэх ёстой.  Гэвч 2022 оны 11 дүгээр сард ЗХЖШ-ын даргаар томилогдсон С.Ганбямба генерал  2023 он гараад шилэн данс дээр  орлого, зарлагын мэдээлэл огт оруулаагүй байна.

Харин Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн шилэн дансыг шалгаж үзэхэд, энхийг сахиулагчдын цалингаас татвар авч бүрддэг тус сангаас  ЗХЖШ-ын дарга, Бригадын генерал С.Ганбямба өөрийнхөө нислэгийн тийзний үнэ болох 27,900,000  төгрөгийг гаргуулжээ.

Уг сангийн зориулалт нь цэргийн хөгжилд зарцуулагдах ёстой байтал ийнхүү С.Ганбямба генерал өөрийнхөө "айлчлал" нэртэй тийзний төлбөрийг гаргуулж сууна.

Товхондоо, ШИЛЭН ДАНСАА хөтөлдөггүй, сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулаад суугаа С.Ганбямба генерал Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар  ажлаас халагдах болзлоо аль хэдийнээ  хангажээ.

Arslan.mn

Зэвсэгт хүчний жанжин штаб 2023 он гараад зарлагаа мэдээлээгүй байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
650672
3 эможи

зочин
2023-09-14 13:27
Даргын эхнэр нь гадаад хагалгаанд орохоор гадаад эмчилгээнд явуулна, эмчилгээний зардлыг нь муусайн ахлагч нарын цалин дээрээс суутгаж авна үнэн даварцан газар балиар юмнууд дарга нар гэж дандаа дээрэмчид үг хэлэх эрхгүйгүйгээр нь дарамтлацан даварсан дарууд
Зочин
2023-09-11 19:53
Өөрийн хүсэлтээр халагдах хэрэгтэй шүү дээ
Зочин
2023-09-11 18:56
энэ новш чинь Хүрэлсүгийн гарын хүн нь шүү. Маш хурдан томорч ЗХЖШ ын 1р орлогч даргааар 1 жил ажилаад л шууд ЗХЖШ дарга болсон. Сая наадмаар хошууч генерал цол зүүсэн. Их ноотой нөхөр шүү.
Зочин
2023-09-11 14:22
Xalagdax blgyi dee.uuriin xyselteer
Nmin
2023-09-11 13:49
Улсын байгууллагууд билетийн кассуудаас үнийн санал авч аль хямд боломжтойгоос нь авдаггүй. Нэг газартай гэрээ хийгээд хувь тохирч мөнгө иддэг юм шиг санагдсан.Ялангуяа батлан хамгаалах яам болон ЗХЖШ -с цаанаас авагдсан билет нь өөр газар хямд байдаг.
ЗХЖШ
БХЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up