ТАНИЛЦ : ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд гэж ХЭН БЭ

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Ж.Болд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өгсөн билээ. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Т.Сүхболдыг томилжээ. 

Ж.Болдын хувьд ЦЕГ-ын даргаар гурван жил гаруй хугацаанд ажиллахдаа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үеийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч цагдаагийн байгууллагыг нэг хүн шиг зохион байгуулалттай ажлуулж чадсан хэмээн үнэлэгддэг.  Тэрбээр шийдвэр гаргагч нарт цагдаагийн байгууллагын ажлын онцлог, нөхцлийг зөвөөр ойлгуулсны үр дүнд 2022 оны 12 дугаар сард УИХ-ын чуулганаар цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хуулинд орсон гол өөрчлөлт нь  цагдаагийн бие бүрэлдэхүүн, байгууллагад ажилласан 1 жилийг 1.3 жилээр тооцохоор болсон юм. Ингэснээр хүний нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, нийгмийн баталгааг нь хангахад чухал дэмжлэг болсон юм. 

Мөн Засгийн газрын 452 дугаар тогтоолоор цагдаагийн алба хаагчдын цалинг 28.8-77 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулж байжээ. Энэ хүрээнд алба хаагчдын ажиллах нөхцлийг нь сайжруулах хүрээнд  Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 9.1 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг шийдвэрлэжээ. . Жагсаал, цуглааны хүнд цаг үед ажилладаг учраас төр засгаас бүх алба хаагчдад нэг өдрийн урамшуулалыг нэмэлтээр олгож өгсөн гэдэг. Түүнчлэн улирал бүр алба хаагчдынхаа ажлын үр дүнг тооцож, үр дүнг нь бодитоор үнэлэн 40 хүртэлх хувийн урамшуулал олгох ажлыг жигдрүүлсэн гавьяатай.  Ж.Болдыг даргаар ажиллах хугацаанд цагдаагийн алба хаагчдын цолны асуудал хууль журмынхаа дагуу явах боломж бүрдэж цагдаагийн байгууллагаас дөрвөн хүн генерал цолны болзол хангаж, бригадын генерал болсон. Ж.Болдын хувьд залуучуудын манлайллыг ихэд дэмждэг байсан төдийгүй түүнийг даргаар ажиллах хугацаанд дунд, дээд түвшний удирдлагуудын дийлэнхийг нь залуучуудыг томилж байжээ. Ж.Болдоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх 15 компанит ажлыг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага хийж хэрэгжүүлжээ. 

Түүний үед цагдаагийн алба хаагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал сэргэж, хүүхдийн эрхийн төлөө "Хүүхэд таныг бид хамгаалья" өдөрлөг, арга хэмжээг жил бүрийн зургаадугаар сарын нэгний өдөр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. 

ЦЕГ-ын даргаар шинээр томилогдсон  Т.Сүхболд гэж хэ бэ? 

Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр цагдаагийн байгууллагын мэргэшсэн, туршлагатай, залуу боловсон хүчний нэг юм. Түүний хувьд Эрүүгийн цагдаагийн албыг удирдаж байхдаа Салхитын мөнгөний ордын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэрэг, 800 хятадын хэрэг зэрэг улс, олон нийтийн эрх ашигт хохирол учруулсан олон хэргүүдийг шалгахад удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласнаас гадна 2020 онд манай Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарах ажилд цагдаагийн байгууллагыг төлөөлөн үр дүнтэй ажилласан байдаг. 

Түүнчлэн ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн албаны даргаар 2020 оноос хойш ажиллах хугацаандаа улсын хэмжээнд томоохон хэргүүдийг ахлан ажилласан туршлагатай. Засгийн газраас түүнийг "шувуу" ажиллагаа, "нүүрсний хэрэг", "БЗС-тай холбогдох хэрэг", зохион байгуулалттай мөрийтэй тоглоомын хэрэг  зэрэг томоохон хэргүүдийн шалгалтын ажлыг базаж, зангидахад үр дүнтэй ажилласан хэмээн үзжээ. 

Тэрбээр ЦЕГ-ын “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн гавьяа тэмдэг”, ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн алдар” тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”-р тус тус шагнагдаж байжээ.  

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

- 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа

- 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч

- 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч

- 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч

- 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,  

- 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

- 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга

- 2020 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажилласан байна. 

Засгийн газрын хуралдаанаар Т.Сүхболдыг албандаа төдийгүй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн залуучуудын нэг хэмээн үзэж ийнхүү ЦЕГ-ын даргаар томилжээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
650540
20 эможи

Зочин
2023-09-08 16:25
жинхэн мээрит зарчимаар гарч ирж байгаа хүн дээ ажилд нь амжилт хүсье,
Би
2023-09-06 13:57
Болд генерал бол хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү. Мундаг хүн.
zochin
2023-09-06 13:20
bas l xentiin ugshil bx shivdee vxsen baas…
Bayraa
2023-09-06 12:52
Zaluu, mundag bolovson hvchin bna. Amjilt hvsye.
Зочин
2023-09-06 11:23
амжилт хүсье
зочин
2023-09-06 11:02
Залуу хүн, хангалттай удирдаад явчихна, алийн бүр хөгшин бүдүүн юмнууд суудал эзлэхэвдээ
bat
2023-09-06 11:00
Zaluu hun hiisen zuiltei sn hun dee
Tseegii.d
2023-09-06 10:53
удирдагч хүнд байх чанар олон байдаг шүү. Хийх гэсэн зүйлээ зоригтой эхлүүлж үр дүнг нь үздэг.
Enerel
2023-09-06 10:52
Zaluu bolovson hvchin, ajil mergejleeree tergvvlegch zuv hvnee tavijee.
keyboard_arrow_up