“С.Бямбацогт АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонг шахаанд оруулж, тендер зарлахгүйгээр авто вокзалыг “НОМИН“-д өгсөн“

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулахаар болсон талаараа Драгон худалдааны төвд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Түрээслэгчдийн төлөөлөл "Драгон худалдааны төвд 2,000 түрээслэгч бий. Тэдний ард тээвэрчид гээд 2,000-аад хүний амьдрал ЗТХ-ийн сайдын гаргасан шийдвэрээс болж, амьдрах нөхцөлгүй боллоо. Бид авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг жижиг бизнес эрхлэгчид.

Сайд С.Бямбацогт огцом шийдвэр гаргаж, өөрийн доор ажилладаг АТҮТ-ийг дарга Б.Гүрсоронзонг шахаанд оруулж, бидэнд сануулалгүй авто вокзалыг нүүлгэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь тендер зарлаагүй, "Номин"-гийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан. Сайд үүнийгээ тайлбарлахдаа би огт оролцоогүй гэсэн. 

Өчигдөр орой Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон даргын 2 төрлийн гэрээ олон нийтийн сүлжээнд ил боллоо.

Нэгд, өөрийн газартай, байртай байсан Авто тээврийн үндэсний төвийг Номингийн агуулахад сарын 47.3 сая төгрөгийн түрээстэйгээр оруулах.

Хоёрт, Драгон төв дээр байсан Авто тээврийн байрыг Номин агуулахад сарын 30 сая төгрөгийн түрээстэй оруулах гэрээ байсан.

Авто тээврийн үндэсний төвийн 2 байгууллага хоёулаа Номингийн байрыг түрээслэх болчихсон. Нийлээд сард 77 сая, жилд нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс “Номин холдинг”-д өгөх гэрээг С.Бямбацогт сайд хийсэн. Энэ илүүдээ гарсан мөнгө юм уу.

Энэ нь нэг компанийг дэмжсэн үйл ажиллагаа болж байна, энэ мөнгөөрөө цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга барьж болно.

Авто вокзал байргүй биш байртай байсан. Энэ асуудлыг шалгуулах шаардлагыг АТГ-т хүлээлгэн өгч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650501
2 эможи

С.Бямбацогт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up