С.Бямбацогт, Ш.Баярсайхан нарын “ЯВЦУУ“ эрх ашиг жил бүр татвар төлөгчдийн 1 тэрбумыг “САЛХИНД ХИЙСГЭХ“ “Авлигалын гэрээ“ ил боллоо
Зам, тээврийн хөгжлийн яам Авто тээврийн үндэсний төв Авто вокзалыг Драгон төвийн дэргэдэх өөрийнх нь зэмэшлийн талбайгаас “Номин агуулах худалдаа” руу нүүлгэх шийдвэрийг гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулж байсан.
Тэгвэл үүнтэй холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын нууцлаад байсан "Авлигалын гэрээ" ил боллоо.
Тодруулбал, Зам тээврийн сайд С.Бямбацогт "Номин"-гийн Ш.Баярсайхан найзтай гэрээ байгуулаад 10 жилийн турш САРЫН 77 сая, жилийн 924 сая төгрөг, 10 жилд 10 тэрбум төгрөг “Номин Холдинг”-г угжихын тулд Авто тээврийн үндэсний төвийг Авто вокзалыг хуучин өөрийн "ТҮРЭЭСГҮЙ" байрнаас нь нүүлгэн, “Номин агуулах худалдаа” шилжүүлэх гэрээ байгуулсан байжээ.
Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн өмнөх байрлаж байсан төрийн өмчийн байрууд хоосон үлдсэн. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ чинь яасан бэ? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ...
Жилийн 1 тэрбум орчим төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас авч "Номин"-ийн Ш.Баярсайханд өгсөн энэ шийдвэрийг Зам тээврийн С.Бямбацогт сайдыг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр яаралтай шалгах ёстой биш үү.
Ер нь “Номин Холдинг” гэх ганцхан компанид Монголын ард иргэд, татвар төлөгч нар ямар ч өргүй шүү.