Б.Жавхлан: “Аqua garden” барилгын хохиролд төсвөөс нэг мөнгө ч гарахгүй

2023 оны 9 сарын 04

Arslan.mn

Өнгөрөгч пүрэв гарагт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15р хороонд байрлах “Aqua Garden” хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ““Акуа гарден”-тай холбоотой иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ  мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой." гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Тэгвэл дээрх асуудалд Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр, "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр .... Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ" хэмээжээ.

Энэ мэт зөрүүтэй байр сууриас болж "Aqua Garden", "S'Outlet" зэрэг нэн шаардлагатай нураах барилгуудыг албадан буулгах ажил зогох эрсдэлтэй байгаа аж. Тиймээс уг асуудлыг хэрхэх эсэх нь одоогоор тодорхой бус болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650435
0 эможи

Huu
2023-09-04 10:32
Монголд шударга ёс гэж байдаг юм бол энэ барилгыг нураах хэрэгтэй..үeрийн эрсдэлтэй газар баригдсан бол нураах нь 100% зөв... Нурааа
Иргэн
2023-09-04 09:36
Үерт өөрөө нурчих байлгүй дээ. Үерт нурахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ...Мөнгө өгнө өгөхгүй гэдэг чинь буулгахгүй гэсэн бяцхан заль
keyboard_arrow_up