29 жил ажилласан БАГШ: Багахан шиг Монголын багш нараар тохуурхаарай Л.Энх-Амгалан сайд гуай ...
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэр багш нар дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авч байгаа гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж буй. Тэрбээр " Хамгийн бага цалинтай мэргэжил багш биш. Үүнийг хэт туйлшруулж ойлгож болохгүй. Багш нар зургаан төрлийн нэмэгдэл авч байна гэж ойлгож болно. Энэ зургаан төрлийн нэмэгдлийг аваад 2,500,000 төгрөг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрсэн." хэмээсэн.
Харин түүний энэ үгийг багш нар үгүйсгэж байгаа.
Тухайлбал, 29 жил ажилласан нэгэн багш хэлэхдээ "БСШУЯамны Сайдаа Энх-Амгалан Лувсанцэрэн та бид хоёрын хэн нь худлаа яриад байна? Хөтлөлцөөд нэг тийш нь явах уу ? Шийдээд өгөх газар олдоно байгаа. Багахан шиг Монголын багш нараар тохуурхаарай сайд гуай. Тэнгэрийн юм яриад байж байдаг. 29 дахь жилдээ ажиллаж байна би. 8 сарын цалин 235 к орсон.
Залуу багш нарт ямар байх нь бүр тодорхой. Та өдөрт хэдэн төгрөг зарцуулдаг вэ.? Бид ийм мөнгийг амьдралдаа хүргэх гэж махийж байна. Хөөе цалингийн зээлээ ч чүй май төлж байна. Хөрсөн дээрээ ажилла гэж зөндөө хэлээд байгаа шүү. Хэрэв ийм мөнгө өгөөд байгаа бол тал мөнгийг минь хэн цавчаад байна. Хариулт өг багш нарт. Сайдыг хартал сайн шэйрлээд өг." хэмээн бичээд цалингийн хуудсаа нийтэлжээ.