Л.Энх-Эмгалан: Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь ХАЛАМЖ БИШ

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ.

Тодруулбал багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааны хүрээнд шинэчилнэ.

Боловсролын чанарын асуудал хамгийн чухал. Чанартай боловсрол бол чанартай багшийн асуудал гэсэн үг юм. Багшаа яаж бэлдэх үү, ямар хөтөлбөрөөр бэлдэх үү гэдэг тогтолцооны асуудлыг хөндөж байна. Багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжиж байх ёстой.

Багшийн хөгжлийн тогтолцоо бол Кембриджийн тогтолцоо. Цөөн хэдэн Кембриджийн тогтолцоотой сургууль ямар их эрэлт хэрэгцээ байна вэ. Тиймээс төрийн өмчийн 750 сургуулиудад энэ тогтолцоог бий болгоно. Дөрвөн жил багш бэлтгэх төлбөр чухал биш. 40 жилийн багшийн ажлын үнэлэмж чухал байна.

Боловсролын салбар халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурах хүүхдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамжийн бодлого биш. Энэ боловсролын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн бодлогын шийдвэр. Багшийг хөгжүүлэх, дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах гурван том бодлогын нэг хэсгийг тасалж авч улс төрийн зорилгоор харлуулах, оноо цуглуулах байр суурийг илэрхийлж болохгүй. Нийгэмд багш хамгийн нэр хүндтэй, цалин сайтай байх ёстой гэсэн хэлэлцүүлгийг хийж буйд талархаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650399
1 эможи

Иргэн
2023-09-01 19:23
Зөв шүү дээ.Ядуу айлын хүүхэд багш болъё гэж мөрөөдөөд ч Сургуульд сурах төлбөргүйгээс болоод байж байгаа тохиолдол ч байгаа шүү дээ. Талархах сэтгэлтэй нэг нь сургуулиа төгсчихөөд сайн багш болж, олон хүүхдэд сайн юм сургах тохиолдол олон гарна гэж би итгэж байна
keyboard_arrow_up