С.Бямбацогт: Ирэх жил ₮200 гаруй тэрбумаар 600 гаруй км эвдэрч, гэмтсэн замуудаа засахаар боллоо

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцсэн юм.

Ингээд хурлаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.

Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Монгол Улс маань улсын хэмжээнд 15 мянга орчим улсын болон олон улсын чанартай автозамтай. Үүнээс 7500 км зам нь хатуу хучилттай болсон. Үүний дийлэнх нь 6-аас дээш жилийн насжилттай болж элэгдэж хуучирсан. Зам барихдаа анхаарч ирснээс биш засах дээрээ анхааралгүй ирсэн.

Монгол Улс 15,000 км олон улсын болон улсын чанартай замтай, үүнээс 7,500 км нь хатуу хучилттай. Хатуу хучилттай 7,500 км замын дийлэнх нь эвдэрч, гэмтсэн. Иймээс барьсан замаа засахаар улсын төсөвт 200-аас дээш тэрбум төгрөгийг тусгаж, 600 гаруй км замд урсгал засвар хийхээр болж байна.

Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилийн хугацаанд их засвар хийгээгүй хатуу хучилттай замыг засахаар боллоо. Тухайлбал Ховд, Увс чиглэлийн зам байна.

Тамын 50 буюу Хэнтийгээс Дорнод хүртэлх, түүний цаана буй 27 км замыг чанаргүй барьсан компаниудад хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн хариуцлага тооцуулаад замаа засахгүй хаяхгүй, засуулна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650397
0 эможи

keyboard_arrow_up