ШУУРХАЙ: Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
2023 оны 9 сарын 01
Засгийн газар өнөөдөр /2023.09.01/ ээлжит бусаар хуралдаж байна.
Тодруулбал, лхагва гарагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сануулахад өнгөрөгч лхагва гарагийн ээлжит хуралдаанаар:
- Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
- 2023 оны ургацын урьдчилсан баланс,
- “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,
- Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцах төлөвтэй байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650379
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс