Б.Жавхлан: Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг “сануулъя“

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Акуа гарден” хотхоны захиалагчдыг хохиролгүй болгоход төрөөс мөнгө гаргах тухай хэлсэн нь  багагүй шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр, "“Акуа гарден”-тай холбоотой иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ  мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой." гэв.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хэлсэн үгийг шүүмжлэн, өөрийн цахим хуудсаараа дараах үгсийг дайжээ.

Тэрбээр, "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж найдъя. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя" хэмээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650373
5 эможи

keyboard_arrow_up