“ОХУ-тай хиллэж буй бүх багана тэмдэгтийг гантиг чулуугаар шинэчилнэ“

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ОХУ-тай хиллэж буй хойд хилийг шалгаж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ жил ОХУ-тай хамтарсан ажлын хэсэг хойд хилийг шалгах ажлаа эхлүүлээд байгаа. ОХУ-тай хиллэж байгаа эргэлтийн цэгийг тэмдэглэж, харилцан протокол хөтлөх юм. Мөн хилийн тэмдэгтүүдийг байгалийн чулуугаар тэмдэглэх ажил давхар эхэлсэн. 

1970-аад оны үед хийгдсэн хилийн баганууд ихэвчлэн элэгдсэн байна. Цаг агаар аянга цахилгаанаас шалтгаалж гэмтсэн. Хойд хилийнхээ бүх багана тэмдэгтийг гантиг чулуугаар шинэчилнэ. Ингэснээр Монгол Улс хоёр хөрштэйгөө ямар нэг маргаангүй болно.

Мөн Дорнод аймагт шинээр анги баригдаад, энэ жил ашиглалтад орж байгаа. Хойд хилийн гурван ангийн барилгыг байршил дээр нь шинэчлэх ажлыг зохион байгуулна. Ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650372
0 эможи

keyboard_arrow_up