Ерөнхий сайд хичээлийн НЭЭЛТЭД ОРОЛЦОХГҮЙ

2023 оны 8 сарын 31

Маргааш 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Есдүгээр сарын 01. Төрийн түшээд сургууль цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд биечлэн оролцож багш сурагчдад баяр хүргэдэг бичигдээгүй жишиг тогтчихсон.

Гэхдээ Ромын папын айлчлалтай холбоотойгоор Ерөнхий сайд ямар нэгэн цэцэрлэг, сургуулийн нээлтэд оролцохгүй гэдэг мэдээлэл цацагдаад байна. Пап Францис маргааш 10.00 цагт манай улсад газардах билээ.

Энэ талаар Ерөнхий сайдын ажлын албатай холбогдож тодруулахад, "Ерөнхий сайд хичээлийн нээлтэд оролцохгүй. Энэ нь Ромын папын айлчлалтай холбоогүй. Орон нутгийн томилолтын бэлтгэл ажил болон бусад ажлуудаас шалтгаалаад завгүй байгаа" хэмээх хариултыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650346
0 эможи

keyboard_arrow_up