Ж.Сүхбаатар: Хувийн автомашиныг аль болох хязгаарлах нь түгжрэлийн эсрэг гол бодлого

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэвлэлийн бага хурал хийж, ажлын төлөвлөгөө, тайлангаа танилцуулж байна.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар " Миний хувьд 2022 оны есдүгээр сараас ажлаа хүлээж авсан. Үндэсний хороо бол шинэ хороо биш. Ерөнхий сайд тэргүүлж байсан. Улмаар өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад хариуцуулсан байдаг. Түүний дараа нь яамгүй сайд хариуцаж байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд шийдээд намайг томилсон гэж хэлж болно.

Багцлаад хэлбэл миний үүрэг бол Үндэсний хорооны дүрэмд зааснаар УИХ, Засгийн газрын түвшинд нийслэлийн үйл ажиллагаанд бодлогыг дэмжих. Шинэ сэргэлт, нийтийн тээвэр гэх бодлого, зорилт дээр анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг.

Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийдэл нь эдийн засгийн механизмд Улаанбаатар хотыг оруулах. Татварын бодлогоос эхлэх. Мэдээж захиргааны арга. Үүнд дугаарын хязгаарлалт орно. Нөгөө талаар иргэд нийтээрээ түгжрэлд хувь нэмрээ оруулах буюу хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Иймд тайлбарлан таниулах ажлыг ч бид хийж байна. Сүүлийн үед хөдөө явж амьдарвал сайн байна гэсэн агуулгыг сурталчилж байгаа.

Бидний бодлого тодорхой болсон. Хувийн автомашиныг дэмжихгүй нь тодорхой. Ажлаа авсны дараа бидэнд сонголт байхгүй байсан. Тийм болохоор сайн сайхан юм ярих боломжгүй байлаа. Миний гол үүрэг эхний сонголтыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Иймд автобус, хувийн автомашин хоёрын байрыг солих, эсвэл ядаж тэнцүүлэх хэрэгтэй байна. Хувийн автомашиныг аль болох хязгаарлах шаардлагатай гэсэн үг." гэв.

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
650150
3 эможи

Зочин
2023-08-28 19:53
Юу гэсэн ч үг юм. Ийм нэг яам ч байхгүй, хийсэн ажил ч байхгүй нэг сайд байгаад байх юмдаа.
Зочин
2023-08-28 18:42
Хойтон өдийд зайлсан байгаарай. Өөрийнхөө машинаа зараад нөгөө автобусандаа сууна биз
Зочин
2023-08-28 13:51
Дарангуйлагчид хөөрхийдөө. Зөв гарц олж чадах хүн ч байхгүй юм. Өрөвдмөөр.
Зочин
2023-08-28 13:10
Юугаа солиороод бгаа бэ
Зочин
2023-08-28 12:45
Pisdaa ene haltar sukhbaayar sumyabazar bolor-erdene uneheer butehgui golognuud ymaa erh songuuliar ene golognuudiig gargahgui bh yam tamgiin gazaruudad ene nohduudiig orolahgui bh ymar arga bnaa.
Зочин
2023-08-28 12:45
Лалрууд өнөө маргаашаа бодож тархиныхаа хэмжээнд ярихийн... Утааны сайд нь гаднаас түлш, түгжрэлийн сайд нь машингүй болгоно ч гэх шиг...дагуул хот богд уулыг нүхлэх, хөшигийн хөндийд хот барих, их дээд сургуулийг нүүлгэх, нарантуул захыг хотоос гаргах тэрэн шиг зах манайхаас өөр байхчгүй мини захуудаар л юмаа хангадаг гээд ... 9 сарын 1 болонгуут түгжрэл яриал машины дугаараар тэгш сондгой гээд явуулж бгаа ч оюутангууд ч ирээд тэгээд бгаан бишүү малуудаа
Зочин
2023-08-28 12:27
энэ хулгайч бүтэн НЭГ ИХ НАЯД-ыг түгжрэлд нэрээр ганцхан жилийн дотор цусаллаа, гэтэл түгжрэл улам нэмэгдсээр л. улаанбаатарын түгжрэл анх зам дээр биш МАНингийн оффист, даргын хармаанд үүсээд байгаа. МАНингийн газрын наймаа зөвшөөрөл нэртэй хээл хахуулийн дүнд ийм үзээрийн хоттой боллоо. 2016 онд яармаг хамгийн түгжрэлгүй газар байлаа гэтэл тэр дэнжид МАНингийн хэдэн хулгайчууд ху жаа нар газар авчаад үнэ хүргэх гэхдээ хотын захиргааг толгойтруу биш яармагруу нүүлгэсэн одоо хар хамгийн түгжрэлтэй хэсэг нь яармаг болсон. энэ голын дагуух шамбаарсан хотхонууд гэр хорооллыг газар баригдсан бол одоо энэ утаа түгжрэл хөрсний бохирдол үүсэхүү. бүр нэг системтэйгээр ху жаа МАНингууд монголыг хорлож байгаа.
keyboard_arrow_up