“Парис-2024” олимпын наадмын бэлтгэлд 3 тэрбум төгрөг зарцуулна

2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх  мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй” гэлээ.


Засгийн газраас тус хороонд олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор гурван тэрбум төгрөг шийдэж өгчээ. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухлыг дурдав.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд тамирчид болон спорт цогцолбор барих хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж болно. Хувийн хэвшил спортын цогцолбор бариад өгвөл Сангийн яам татвараас хэдэн жилийн хугацаатай чөлөөлөх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйлгүй. Та бүхэн салбарын багц хуулиа намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулаад танилцуул. Ингэхдээ  экспертүүдээс зөвлөгөө авч, Олимпын хороотойгоо нягт хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650065
0 эможи

Зочин
2023-08-24 22:26
Боловсролыг самарчихаад шоудахаа болиочээ!!! Онигоо. Яасан ч мулгуу юм бэ!!!
Зочин
2023-08-24 17:04
Энэ олимпизмын сайдаа өөрчилөхгүй бол та нар барахгүй Хэнтий аймгийнхаа 100 жилийн ойг яаж будилууллаа олимпид тэгж будилиан хийж болдоггүй юм шүү дээ
keyboard_arrow_up