ЗГ: Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийг байгууллаа
2023 оны 8 сарын 23
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хурлаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийг байгууллаа. Боловсролын Ерөнхий хуульд заасан чиг үүргийн дагуу энэхүү зөвлөл байгуулагдаж байгаа юм. Сурах бичгийн агуулга, түүнд шинэчлэл хийх шаардлагатай зэрэг шүүмжлэлүүд их байдаг. Тиймээс сурах бичгийн шинэчлэл хийнэ, ерөнхий, мэргэжлийн, дээд боловсролд хөндөгдөж байгаа асуудлуудыг шийддэг байна. Үндэсний зөвлөлд эцэг эхчүүд, сурагчид, мэргэжлийн холбоод, ТББ, МҮХАҮТ зэрэг төлөөллүүд орно" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650031
0 эможи
Зочин
2023-08-23 20:24
Малууд аа, монголыг боловсролыг самарсан, тэнэг хуулиа хараачээ!!! Ичээчээ, унэн мулгуу, ео еоо!!!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс