Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд хандахаар болжээ
2023 оны 8 сарын 21
Засгийн газар нийслэлийн иргэдийн өмнөөс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжуудыг албан тушаалтнуудаас нэхэмжлэх тогтоолыг өнгөрсөн долоо хоногт баталжээ. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Нэгэнт барилга байшин баригдаад ашиглаж буй ийм газруудыг татварын онцгой бүс болгож, өндөр татвар тогтоохоор болжээ. Харин мөнгийг нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна.
Мөн өнгөрсөн баасан гаригт хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудад газар олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шилжүүлжээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649878
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс