С.Бямбацогтын мөнгө идэх “МЭРГЭН АРГА“
Төрийн байгууллагуудын авто машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж, олон нийтэд ил тод болгох гэж байна. Энэ талаар өнөөдөр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Түүний хийсэн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Мөн ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Энэ ажлыг замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна гэв.
Машины улсын дугаарыг өнгөөр ялгаснаар замын түгжрэл багасдаг бол бүгдийг нь ялгаад тавьчихмаар. Төсвийн мөнгө идэх "мэргэн арга" л байна гэж харагдаж байна.
Нөгөө талаас хэдэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрүүдийг санхүүжүүлэх л ажил болох бус уу...