Х.Нямбаатар: Хотын дарга Д.Сумъяабазарт шинээр газар олгохгүй байх даалгавар өгсөн
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хотын дарга Д.Сумъяабазарт шинээр газар олгохгүй байх даалгавар өгсөн. Мөн тусгай хэрэгцээний газар, зам, ой, зэрэг хамгаалалтын бүсүүдэд хууль тогтоомж зөрчиж, газар олгож, эзэмшиж бариолга барьсан асуудлуудыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагаар дамжуулан шалгалтын ажил зохион байгуулахыг ЗГ-ын тогтоолын дөрөвдүгээр заалтаар үүрэгжүүллээ.
Мөн саяхан болсон хэд хэдэн удаагийн үер усны хор уршгийн талаарх шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг гаргахын ОБЕГ-аас шаардсан. Энэ дүгнэлтийн дагуу тодорхой байр байршилд голын ай савд баригдаж, голын урсацыг хумиж далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг, осол учруулсан аж, ахуй нэгж байгууллагуудаас хохирол нэхэмжлэх асуудлыг тодорхой албан тушаалтнуудад үүрэгжүүлсэн" гэв.