Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалыг “ХЯТАДЫН ХЭВЛЭЛҮҮД“ онцолж байна

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэгвэл тус улсын хэвлэлүүд тус айлчлалын талаар онцолж байгаа юм.

Тодруулбал БНХАУ-ын CGTN сайтад нийтлэгдсэн мэдээлэлд "Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-эрдэнэ нь Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяны урилгаар ирсэн бөгөөд энэ долоо хоногт Барбадос, Шинэ Зеланд, Вьетнамын Ерөнхий сайд нар зэрэг дэлхийн бусад удирдагчдын хамт Тяньжин хотноо болох Зуны Давосын чуулга уулзалтад оролцох юм.  
Хятад, Монгол хоёр орон бат бэх харилцаатай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхдээ хоёулаа энх тайвнаар зэрэгцэн орших, эв нэгдэлтэй, хамтдаа ялалт байгуулах хамтын ирээдүйн төлөө хамтдаа зүтгэнэ гэдгээ тохирсон билээ." 

Тэгвэл энэ жил хоёр улс хаврын улиралд ширүүн элсэн шуургатай тулгарсан тул БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хятад, Монголын байгаль орчны зохицуулалтыг талаар дахин ярилцана." хэмээжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648486
0 эможи

keyboard_arrow_up