ТАНИЛЦ : Ерөнхий сайдыг урьсан Ерөнхий сайд Ли Чян ГЭЖ ХЭН БЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар энэ сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тэгвэл Ерөнхий сайдыг урьсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гэж хэн бэ?
Ли Чян нь 1959 онд төрсөн, Хань үндэстэн. Тэрбээр бизнесийн удирдлагын ахлах магистр, эдийн засагч, ХАА-н автоматжуулалтын мэргэжилтэй. Тэрбээр тариан усан цахилгаан станцын ажилтнаас хөдөө аж ахуй, гамшгаас хамгаалах тусламжийн хэлтсийн дарга хүртлээ дэвшин ажиллаж байсан.
2023 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, намын бүлгийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
Ли Чяны хувьд гадаад хамтын ажиллагаа, тэр дундаа стратегийн ач холбогдол бүхий улс орнуудтай хамтран ажиллах тал дээр түлхүү оролцоотой явдаг сайд. Энэ ч утгаараа түүний урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д стратегийн түншлэл, харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж буй.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян олон улсад "Хятад улс өндөр технологид түшиглэн хөгжих стратеги бодлого хэрэгжүүлнэ" гэдгээ энэ оны гуравдугаар сард зарлаад байгаа билээ. Түүний боловсрол, ажилласан туршлага, чадвар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх улс төрч хэмээн Ши Жиньпин их хурал дээрээ хэлж байжээ.
Дашрамд сонирхуулахад БНХАУ-ын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг өндөр хэмжээнд хүлээн авч, харилцан хамтран ажиллах бүх талаараа дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй.