АЙЛЧЛАЛ: Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд БАРААЛХАНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-т албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, албан уулзалт хийнэ. Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцоно.
Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд болон бусад албаныхан оролцоно.
Урт удаан хугацаанд өндөр хүлээлт үүсгэсэн энэхүү айлчлаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой томоохон асуудлууд шийдэгдэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жаө Лөжид бараахлхах юм.
БНХАУ-ын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг өндөр хэмжээнд хүлээн авч, харилцан хамтран ажиллах бүх талаараа дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй.
Эх сурвалж: БНХАУ-аас сурвалжлах баг
|