Х.Булгантуяа: 480 мянга орчим иргэдийн тэтгэвэрт өөрчлөлт орно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа яамны чиг үүргийн хүрээнд мэдээлэл өглөө.
Тэрээр" Төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох, ангилал зэрэглэлийг тогтоох төслүүд батлагдлаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, нийгмийн халамж, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх тэтгэврийн итгэлцүүр шинэчлэн тогтоох батлан тухай гэх мэт 8 тогтоолыг Засгийн газрын хурлаар баталлаа.
Долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэр дээр өөрчлөлт орно.
Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг (1-6 сарын нөхөн олголт) Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. 9%-йн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй.
Шинээр төрсөн хүүхдээ и-халамж болон харъяа дүүрэгтээ очиж бүртгүүлнэ" гэв.