Малчин Ш.Бат-Оргил: Махыг малчдын гараас намар килограммыг нь 4500-5000 төгрөгөөр аваад одоо 20 мянгаар зарж байна

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна. Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна.

Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил "Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө салж байна. Харин махны үнэ хямд байна. Махыг малчдын гараас намар кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр аваад одоо 20 мянгаар зарж байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.

Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648308
0 эможи

keyboard_arrow_up