Х.Булгантуяа: Лхагва гарагт хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг хэрхэн авах мэдээллийг хүргэнэ
Хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна.
Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна.
Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг авах юм. Гэхдээ хүүхдийн мөнгөө хүүхдийн төлөө санд хандивлах иргэд хүүхэд бүр дээрээ хүсэлтээ гаргана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа.
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг авахаар хур систем, ekhalamj, emongolia системийн холболтуудыг хийж байгаа, долдугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоно" гэв.