Д.Амарбаясгалан: БЗС-гийн зээлийг шинэ системээр нээлттэй болгох шийдвэр гарсан

2023 оны 6 сарын 14

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам зэрэг 23 асуудал хэлэлцжээ.

Тухайлбал Боловсролын зээлийн сангийн асуудлыг олон нийтэд нээлттэй болгох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, сургалтын тэтгэлэг, зээл олгох асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн.

Боловсролын зээлийн сангаас гадна "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг байгууллага тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байсныг болиулах шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгоно. Ингэхдээ БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг нээлттэй ил тод болгохоор боллоо" гэв.

Мөн  шалгалтын явцад зөөлөн ур чадвар буюу цаашид суралцах боломжтой эсэх үнэлгээг ч шалгалтад оруулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648112
0 эможи

keyboard_arrow_up