Д.Амарбаясгалан: Би “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн орд газарт ямарч бизнес эрхэлж байгаагүй

2023 оны 6 сарын 14

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн орд газарт бизнес эрхэлдэг, нүүрсний хулгайд холбоотой гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх асуудал өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийжээ.

Тэрбээр "Засгийн газраас олон жил бугшсан хулгай, луйвартай тэмцэж буй ажилд олон хүний эрх ашиг хөндөгдөж, эрх мэдлээ алдахгүй гэсэн бүлэглэлүүд зориудаар худал мэдээлэл гарган гүтгэлэг явуулж эхэлжээ. ЗГ-ын энэ ажиллагаанд саад учруулах зорилгоор намайг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн орд газарт компани байгуулсан талаарх мэдээлэл цахим орчинд тарааж байгаа нь ямар ч ор үндэсгүй ХУДАЛ гэдгийг мэдэгдье. ЗГХЭГ-ын даргын ахалсан Шүүр ажиллагааны хүрээнд хууль бусаар төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Эрдэнэс Тавантолгой ХК-д албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй улмаас ажлаас чөлөөлөгдсөн уурхайн төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Төмөрсүхийн хэвлэлд өгсөн худал мэдээллийг надтай холбож байгаа нь ОР ҮНДЭСГҮЙ гүтгэлэг гэдгийг сануулах нь зүйтэй. Миний хувьд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн орд газарт ямар нэг бизнес эрхэлж байгаагүй, огт ашиг сонирхол агуулж байгаагүй. Тиймээс уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648103
1 эможи

11111
2023-06-14 19:18
Yg unen shuu Амарбаясгалан чинь арван толгойтой атгаалжин хар мангас шүү. Аймар хулгайч шүү
keyboard_arrow_up