Х.НЯМБААТАР: “Шувуу“ ажиллагаагаар авчирсан 20 гаруй хүнийг танилцуулна

2023 оны 6 сарын 05

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Шувуу" ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Бид сүүлийн үед БНСУ, Хятад улсаас хэд хэдэн хүмүүсийг авч ирээд байна. Энэ долоо хоногт бас цөөнгүй хүмүүсийг авч ирнэ. Тухайлбал, "МИАТ" компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөж, БНСУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг авч, ирж мөрдөн шалгахаас гадна бусад эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг авч ирэх ажилд ахиц гарч байна. Бид хоёр ч удаа 92, 128 хүн гэдэг тоо хэлсэн. Одоо нийт 20 гаруй хүнийг авч ирээд байна. Би Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран албан ёсны нэр устай мэдээллийг танилцуулах болно

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг олны танил гэдэг утгаар ярьж байгаа. Холбогдох улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийлгэе. Тэр хүмүүстэй холбоотой гүйлгээ хийж, санхүүжилт хийж байгаа асуудлыг хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа. Хууль зөрчиж, мөнгө угаасан бол тухайн байгууллагууд, иргэдэд хариуцлага тооцно. Хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт өгнө. Өөрөө хүсэлт гаргасан цөөн иргэдийн заримаас дурдвал, иргэн Н гэхэд нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан гэдэг мэдээлэлтэй байсан. Бусад хууль сахиулагчидтай холбогдож, иргэн Н БНСУ-ын хилээр орсон мэдээлэл ирсэн. Тиймээс энэ долоо н.Наранхүү гэдэг хүнийг авч ирэхээр болж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647813
2 эможи

Mip
2023-06-05 21:44
х.Нямбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up