Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийж эхэллээ

2023 оны 6 сарын 04

Arslan.mn

Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс /2023.06.04/ эхлүүлж байна.

Тайландын "ThaiVietJet" компани нь 165 хүний суудалтай "Airbus A-321" маркийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.

Монголын "МИАТ" компани нь Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол "ThaiVietJet" компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой болж байгааг албаныхан онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647769
0 эможи

keyboard_arrow_up