Шадар сайд “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба барилгын дээд хэмжээний 14-р форум”-д оролцож байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Макаод болж буй “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба барилгын дээд хэмжээний 14-р форум”-д оролцож байна.
Хятадын олон улсын гэрээт ажилчдын холбоо болон Макаогийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээлэн хамтран зохион байгуулсан “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, барилгын дээд хэмжээний XIV форум” уулзалт 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Макаод эхэлжээ.
Тус форумд 60 гаруй улс орны улс төр, бизнес, шинжлэх ухааны салбарын 3000 орчим төлөөлөгчид оролцож, эрчим хүч, ус хэмнэх дэд бүтэц, ногоон шилжилтийг дэмжих олон улсын хамтын ажиллагаа, ухаалаг төмөр зам, шинэ эрчим хүч, шинэ барилгын материал, хүлэмжийн хий бага ялгаруулах ухаалаг шийдэл зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, санал солилцох аж.