Б.Жавхлан: Энэ оны төсвийн зардлыг 1.8 их наядаар өсгөнө
2023 оны 5 сарын 31
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэв. Гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв тодотгож цалин, тэтгэвэр нэмж байгаа нь сонгуулийн шоу биш. Бидэнд гарсан хамгийн эхний боломж юм. Хойшлох, сонгууль дөхөх тусам янз бүрээр хэлэгдэх байх.
Дараах таван чиглэлээр
- Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
- Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, дараа нь 10 хувиар нэмнэ. 493 мянган тэтгэвэр авагч авна
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. Авч чадаагүй хасагдсан хүүхдүүдийнхийг нөхөж олгоно
- Халамжийн хэмжээг өсгөнө
- Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг олгоно.
Ийм таван зүйлийг үндэслэж төсвийн тодотгол хийнэ. 1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардал өслөө. Энэ нь бага мөнгө биш тул бүх нөөцөө дайчлах шаардлагатай. Энэ онд татвараас, НӨАТ-өөс чөлөөлөх хууль батлахгүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
647716
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс