Засгийн газар 2023 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит 2023.05.31-ний өдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэж байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 12.30 цагт мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар өчигдөр 2023 оны төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж, саналаа УИХ-д өргөн барина. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгнө. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш мөнгөө авч чадаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Суурь цалин болон суурь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэхүү үйл ажиллагаанд 1.3 их наяд орчим нэмэлт санхүүжилт шаардлагатай. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2022 оны төсөв 1.5 их наядын өсөлттэй байсан. Мөн 2023 оны эхний улирлын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргалаа. Одоогийн байдлаар 337 тэрбум төгрөгийн орлоготой байгаа юм. Цаашид үүнийг хадгалах замаар оны эцэст энэ удаа хийж буй тодотголд шаардлагатай санхүүжилтийг хангаж чадна" гэсэн юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647676
0 эможи

keyboard_arrow_up