Ипотекийн зээлийн НЭГ хувийн шимтгэлийн асуудлыг маргааш ШҮҮХ ШИЙДНЭ

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх бүрэн боломжтой талаар ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж байсан.  Уг асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчилтэй нэг талын байр суурийг барьж байна хэмээн үзэж Монголбанкны Ерөнхийлөгчийг, Санхүүгийн Зохицуулах хорооны даргыг АТГ-д шалгуулахаар өгөөд байгаа билээ. 

Мөн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ШӨХТГ-ын зүгээс ч ипотекийн зээлийн  нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг арилжааны банкууд авч байгаа нь ямар ч үндэслэлгүй, нэмэлт хураамжийг дур мэдэн авч байна хэмээн шүүхэд хандсан.

Тэгвэл уг асуудлын зөв, бурууг хэлэлцэх шүүх хурал маргааш буюу 5 дугаар сарын 31-нд  хуралдахаар болжээ.  

Энэхүү шүүх хурлаар арилжааны 9 банк ипотекийн зээлийн 1 хувьтай тэнцэх шимтгэл авах нь зөв хэмээн хамгаалж үзэх бол Шадар сайд болон түүний харьяа ШӨХТГ-өөс үндэслэлгүй гэсэн байр сууриа хамгаалж шүүхдэлцэх аж. 

Маргаашийн шүүх хурлаар арилжааны 9 банк хууль зөрчсөн эсэхийг хэрхэн шийдвэрлэх талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647664
2 эможи

keyboard_arrow_up