Б.Жавхлан: ЗГ-ын маргаашийн хуралдаанаар сөсөвт тодотгол хийх асуудлыг шийдэх, УИХ-д өргөн барихаар боллоо
2023 оны 5 сарын 30
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ.
Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647649
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс