ШИЛЭН: Хан-Уул дүүрэг сүүлийн 10 жил, Налайх 3 жилийн газрын мэдээллээ ДУТУУ ирүүлжээ
Засгийн газраас Шилэн ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал 6 тусгай сан болон 9 дүүргийн үе үеийн Засаг дарга нарын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон газрын талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн үе үеийн Засаг даргын захирамжаар олгосон газар олголтын мэдээллийг ил болгожээ. Тодруулбал, нийт 310503 газар олголтын мэдээллийг ил болгожээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “ Өнгөрсөн долоо хоногт долоон дүүргийн засаг даргын мэдээлэл ирсэн байсан. Шаардаж, мэдээлэл авсны үндсэн дээр үлдсэн өнөөдөр нээлттэй болгож байна.
Үүнд, 2000-2023 онд олгосон:
- Чингэлтэй дүүргийн 35049
- Баянзүрх дүүргийн 86051
- Сүхбаатар дүүргийн 51477
- Баянгол дүүргийн 10744 газрын мэдээлэл ил болжээ.
Харин Багануур дүүргийн хувьд 2000-2021 онд олгосон 10487 газар буюу сүүлийн 2 жилийн газар олголтын мэдээлэл дутуу.
Налайх дүүрэг сүүлийн 3 жилийн мэдээллээ дутуу ирүүлсэн.
Хан-Уул дүүргийн хувьд 10 жилийн газар олголтын мэдээлэл ирээгүй. Харин Сонгинохайрхан дүүргийн газрын мэдээлэл бүрэн ирж дууссан." гэв.









