Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эрчим хүчний барилга, байгууламжийг УЛСЫН КОМИСС хүлээн авлаа
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуух 35 кВ-ын хоёр хэлхээ 455,5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, Эрчим хүчний сайдын А/112 тоот тушаалаар байгуулагдсан Улсын комисс ажиллаж, 2023.05.24-ний өдөр хүлээн авлаа.
Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригоор ахлуулсан уг Улсын комисст Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар, Архивын Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Багануур Зүүн Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөл бүхий гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын 35 кВын Цахилгаан дамжуулах агаарын шугам, 455.5км 3 талын эх үүсвэр болох 220/110/35 кВ тавантолгой дэд станц ,220/22 кВ цагаансуварга дэд станц , 35/6 кВ зүүнбаян дэд станц, хоорондын замын бааз станцын тэжээл болох атп маягийн 35/0.4 кВын дэд станц, 1 өртөө 6 зөрлөгийн 35/10 кВ болон 35/0.4 кВ дэд станцуудын ажлын гүйцэтгэл, архивын бичиг баримтад хийсэн шалгалтаар Ийнхүү гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэж байнгын ашиглалтад хүлээн авав.