С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар сурсан 11 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлүүлнэ

2023 оны 5 сарын 26

Arslan.mn

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тэрбээр " Сургалтын тэтгэлгээр суралцсан мэдээллийг нээлттэй ил тод болгож байна. Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгоно. Мөн төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна.

ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн үед 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөгийн зардал ИНЕГ-аас сургалтын тэтгэлэгт зарцуулсан. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болж байна.

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байна. Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байна. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсан. Үүнийг ил тод зохион байгуулах журмыг удахгүй баталж гаргана. Цаашид ашиг сонирхлын зөрчил бий болгож, давуу эрх эдлэхгүй болно. ИНЕГ-ын даргын тушаалаар хамаарал бүхий хүнээ тэтгэлэгт хамруулах нөхцөл байдал цаашид үүсэхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647486
0 эможи

Zochin
2023-05-28 09:56
Ar guntiin davaanii zam aimar bnaa zasaad uguuch saidaa
keyboard_arrow_up