Ирэх долоо хоногт үе үеийн дүүргийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоно

2023 оны 5 сарын 26

Arslan.mn

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны талаар болон өнөөдөр нийтэд ил болж буй сангуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2021-2023 онд Улаанбаатарт олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж оруулсан. Дүүргүүдийн газар олголтын мэдээллийг шаардаж байгаа. Одоогоор долоон дүүргээс үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ирүүлсэн. Тэгэхээр ирэх долоо хоногт үе үеийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгосон мэдээлэл нь ил болно гэсэн үг. Мөн өнөөдөр нийслэлийн өмчит 18 хуулийн этгээдийн 119 ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй байршлаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647483
0 эможи

keyboard_arrow_up