Б.Баасандорж: Төрийн албанд үр бүтээлтэй 5 жил ажиллавал зээл тэглэгдэнэ гэдэг зарчмаар би өрөө төлөөд дууссан

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Боловсролын зээлийн сан эрх мэдэл, албан тушаалаараа далайлгасан эрхмүүд тоносон нь ил болсон.

Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж нь 2010 онд АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 32 мянган ам доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгийн  зээл авчээ.

Тэгвэл эл асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандоржоос тодруулахад " Үндсэн хуульд зааснаар хүн бүр сурах эрхтэй. Дарга байна уу, цэрэг байна уу, чинээлэг үү, чинээлэг бус уу гэдэг нь хамаагүй. Тэгэхээр үүнийг БШУ-ны яам маш хурдан хугацаанд, эрхзүйн орчныг нь тодорхой болгож, нээлттэй байх хэрэгтэй. Одоо бол хууль, журам бий. Гагцхүү журмаа шинэчлээд сайжруулах ёстой. 

Миний хувьд 2009-2011 онд гадаадад сураад буцаж ирээд төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед би сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан. Одоо бол Боловсролын зээлийн сан болсон. Тухайн үед эрхзүйч хүний хувьд гэрээгээ маш сайн харсан. 5 жил төрийн байгууллагад тогтвортой,  үр дүнтэй ажилласан тохиолдолд зээл тэглэгдэнэ гэсэн заалт байсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647413
0 эможи

Иргэн
2023-05-25 00:50
Мэдлэгтэй, бас төрийн албанд хэрэгтэй хүн шүү
Зочин
2023-05-24 17:24
ТЭГЛЭНЭ ГЭСЭН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙСАН ШҮҮ ҮНЭН ҮНЭН ЯГ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА.
Зочин
2023-05-24 17:23
ТИЙМ ШҮҮ СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРСАН ХҮМҮҮС ЭРГЭЖ ЭХ ОРОНДОО ЗААВАЛ ИРЖ ҮР БҮТЭЭЛТЭЙ 5 -ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАСАН БОЛ АВСАН ЗЭЭЛИЙГ ТӨЛНӨ ГЭСЭН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙСАН ЮМ ШҮҮ БААСАНДОРЖ ДАРГА ХАРИН НУРУУТАЙ ТӨРД ОЛОН ЖИЛ СӨЙН АЖИЛЛАУ БАЙГАА БОЛОВСОН ХҮЧИНГҮҮДИЙН НЭГ ЯАЛТАЧГҮЙ МӨН ШҮҮ ҮНЭН Л ЯРЬЖ БАЙНА ГЭРЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ ШҮҮ
keyboard_arrow_up