Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг өгчээ

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эдийн засаг, хөгжлийн яам “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах, төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж ажиллаж буй.

Хэрэгжиж байгаа хөгжлийн 20 төслийн хувьд гуравдугаар сараас төслийн талбай дээрх бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа 16 төсөл байна.

Эдгээр төслөөс 2023 онд хэрэгжиж дуусах 10 төсөл байна. Үүнд:

  • Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам
  • Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам
  • Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам
  • Хэнтий аймгийн нисэх буудал 3C
  • Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал
  • Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл
  • Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл
  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Ус хангамжийн систем
  • Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминал
  • Хотын тээвэр шинэчлэл

Мөн энэ онд дараах төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнд:
1.    Ханги–Мандал хил холболтын төмөр зам
2.    Чойбалсан–Хөөт–Бичигт төмөр зам 237 км ​
3.    Баруун Урт–Бичигт 272 км авто зам
4.    Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж
5.    Тавантолгой ДЦС​​ (300МВт  + 150МВт)
6.    Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
7.    Энгийн хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж​
8.    Шивээ хүрэн–Сэхээ хил холболтын төмөр зам
9.    Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк​
10. Хотын тээвэр шинэчлэл​
11. Чойбалсан–Хавирга чиглэлийн 124км авто зам ​
12. Шинэ тойрог зам​​ (Туулын хурдны зам)
13. Хөшигийн хөндийн ЭЗЧБ байгуулах I үе шат​
14. Дарханы арьс ширний үйлдвэр​
15. Сэлбэ сэргэлт
16. Эрдэнэбүрэн 90МВт УЦС
17. ДЦС-3 өргөтгөл​
18. Эрдэнэбүрэн–Мянгад–Улиастай ЦДАШ ​
19. Чойр–Сайншанд 220 Кв-ын ЦДАШ ​

Харин хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч удаашралтай, хүндрэл бэрхшээл үүссэн дараах төслүүд байна. Үүнд:
1.    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
2.    Тавантолгой дулааны цахилгаан станц
3.    Чойбалсан–Хавирга чиглэлийн 124 км авто зам
4.    Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
5.    Шинэ тойрог зам

Эдгээр төслүүдийн хувьд хэрэгжилтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647411
0 эможи

keyboard_arrow_up