Л.Энх-Амгалан: Гадаадад суралцаж байгаа зарим оюутан амиа хорлоход хүрлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулахдаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Анхны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг ил болгосон. 1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулснаас 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон зээл, тэтгэлэг юм.
АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг гарч, өнгөрсөн хугацаан дахь бүх баримт бичгийг шалгаж эхэлсэн. Бид нийгмээрээ нэг хүнийг эцэг эхийнх нь албан тушаалаар харлуулж болохгүй. Шүгэл үлээхдээ ил тод мэдээлэлдээ үндэслэсэн, шударга үнэлэлт дүгнэлт өгөөсэй л гэж хүсэж байгаа. Эрүүл саруулаар үнэлэлт дүгнэлт өгөх цаг хугацаа ирсэн байна.
Бид нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь хашиж байсан албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.
997 оноос хойшх бүх сайд нарын тушаал, шийдвэрийг ил тавьсан. Сүүлийн үед гадаадад сурч байгаа оюутан, хүүхдүүд, тэдний эцэг эх утсаар хандаж "Цаашдаа сурах хэрэг байна уу" цаашлаад хүүхэд нь амиа хорлох талаар ч ярьж байна гэдгийг хэлсэн. Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй " гэв.