Засгийн газар “Эмээлтийн эко парк” байгуулахыг ДЭМЖЖЭЭ
“Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг дэмжжээ.
“Эмээлтийн эко парк” ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болох юм.
Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь тавигджээ.
“Дэлхийн банкнаас санхүүжүүлэх” Эмээлтийн эко парк байгуулах төслийг УИХ соёрхсоноор бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Энэ нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 10 эко парк байгуулах ажлын нэг юм.









