Элчин сайд С.Баатаржав Сербийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ
2023 оны 5 сарын 24
Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александр Вучич-д итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Элчин сайд С.Баатаржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александр Вучич болон Серби Улсын ард иргэдэд уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна.
Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александр Вучич хоёр орны харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Элчин сайдад ажлын амжилт хүсжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647379
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс