С.Баяр: Мэлзээд, бултаад байх хэрэггүй. Авсан бол өгөх ёстой. Зээл бол буцааж төлөх үүрэгтэй
Ерөнхий сайд асан С.Баяр “поп”-уудыг шүүмжлэв.
Тэрбээр сошиал хуудастаа “Шударга ёс бусдаас илүү ярьдаг нь "ЖДҮ сангаас зээл авах, ХБ-нд зээл зуучлах, БЗС гийн мөнгөөр хүүхдээ сургах, ах дүүгээ албан тушаалд томилох" үйлдэл нь бусдаас илүү шиг. Зүй тогтол уу. Мэлзээд, бултаад байх хэрэггүй. Авсан бол өгөх ёстой. Зээл бол буцааж төлөх үүрэгтэй. Нийгмийн гол хараанд байгаа хэд нь тэр тусмаа. Энэ бол зайлшгүй. Ингэж байж наад захын шударга ёс хэрэгжинэ" гэв.
Хамгийн сүүлийн жишээ дурдахад улстөрд шударгын дүрээр дуугардаг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Т.Доржханд, Б.Энхбаяр нар Боловсролын зээлийн сангаас хүүхдээ сургасан ч зээлээ төлөөгүй гэх дуулианд холбогдоод буй. Дурдвал УИХ-ын гишүүн Т.Доржханд “хүүгээ Кембрижийн их сургуулиас зээл авсан нь үнэн, мөнгөө цуглуулж төлбөрөө барагдуулна” гэх тайлбарыг хэлж байгаа.