Б.ЖАВХЛАН: Өндөр цалинг 10-20 мянгаар, бага цалинг 400-600 мянган төгрөгөөр НЭМНЭ

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын шийвэрийн талаар өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийcэн..

Энэ үеэр тэрбээр "Төсөвт тодотгол хийх нь тусгай шалгууртай. Төсвийн нөхцөл байдал тодотгол хийх хэмжээнд хүртэл хүндрээгүй. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд тохируулга хийх шаардлага үүсэж байна. Хөрөөний ир шиг болсон төрийн албан хаагчдын цалинг жигдлэх шаардлагатай байгаа. Үүний дараа инфляцтай уялдуулан нэмэх зарчим руу орно. Харин ХНХЯ-ны сайдын багцад тодруулга хийнэ.  Үүний дараа нэмнэ. Зарим хүний цалинг 10 мянгаар, зарим хүнийхийг 500 мянган төгрөгөөр нэмнэ.

Энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа тул цалин нэмэх гэж яарахгүй. Байдлыг харзнана. Эдийн засаг эмзэг хэвээр байна” гэв. 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647159
3 эможи

Зочин
2023-05-18 21:20
Энэ харин маш зөв гаргалгаа байнадаа.Тэтгэвэрийг ч бас ингэж нэмэх хэрэгтэй хамгийн зөв арга бол энэ шүүдээ
Зочин
2023-05-18 12:22
Tetgbere nem
иргэн
2023-05-18 12:19
тэтгэвэр нэмээ өлсөж байна
Зочин
2023-05-18 12:17
Тэтгэвэр нэмэх хэрэгтэй байна шүүдээ юмны үнэ ямар байгааг мэдэж баймаар юм бараа бүр үнэтэй оймс авах мөнгөгүй болж байна шүүдээ
Гумбаа
2023-05-18 11:07
Бизен нь 2390 =Аи92 байхад махны үнийг тогтворжуулж болмоор бна. Дэлхийн үнэ өсөж бна гээд ухамсраараа догдлоод байх юм . Чөлөөт зах зээл гээд хэдэн шуналтай хүний бодлогыг дэмжиж болохгүй шүү . Цалин нэмнээ гэдэг чинь ноён доллар 5000₮ =1$ рүү алсдаа явна гэсэн үгшүү
keyboard_arrow_up