Ч.Хүрэлбаатар: Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлэх бодлого барина

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ямар байр суурьтай байгааг нь сэтгүүлчид тодруулахад тэрбээр "2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Үүнд Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. 

Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляц холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр сууриа танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ч мөн энэ талаар ярилцсан. 

Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлж байхгүй бол бариад байхаар эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мөн иргэдэд ч хүндрэл бэрхшээл дагуулдаг" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646763
0 эможи

keyboard_arrow_up