ТАНИЛЦ: Хүнсний болон хөдөө аж ахуйн үлйдвэрлэлийг дэмжихэд 982 тэрбум төгрөгийн ЗЭЭЛ ОЛГОНО

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилан батлуулсан Монгол Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн. 

Энэ хүрээнд хүнсний борлуулах болон сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, арилжааны 10 банкаар дамжуулан олгох бөгөөд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг олгох ба үүнд:

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих-132.3 тэрбум төгрөг
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих- 342.6 тэрбум төгрөг
  • Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих-507 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкнууд хамтран байгуулаад байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646643
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up