Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагаатай холбоотойгоор 1,343 байгууллага мэдээллээ ирүүлээд байна

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр "Шүүр ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн байна. Үүнээс 183 байгууллага нь ямар нэгэн төрлийн зөрчилгүй. Харин 1163 байгууллагаас тодорхой зөрчил, асуудалтай байгаа талаар тайлангаа ирүүлсэн байна. Нийт 4220 зөрчил байгаагаа ирүүлсэн. Үүнээс чөлөөлсөн албан тушаалтны тоо 187, сахилгын арга хэмжээ авсан 27 байна. Үлдсэн 3834 зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар бүрэн мэдээллээ ирүүлээгүй байна" гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646288
0 эможи

Д.Амарбаясгалан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up