Л.Оюун-Эрдэнэ: Дараа дараагийн Ерөнхий сайдууд надаас хамаагүй илүү азтай байгаасай

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр түүнээс Үндсэн хуульд яагаад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар тодруулав. 

Ерөнхий сайд хариулахдаа "Болохгүй бол хэдэн ч удаа өөрчилж болно. Үндсэн хууль болохгүй байгааг бид 30 жил харлаа. Дараа үедээ зовлон хүлээлгэж өгөх нь утгагүй. Дараа дараагийн Ерөнхий сайдууд надаас хамаагүй илүү азтай байгаасай гэж би мөрөөддөг. Хуучин мянганыхан хариуцлагатайгаар шинэ мянганыханд эх орноо өвлүүлэх юмсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нийтээрээ хэлэлцээд, болохгүй бол гал аваад ч хамаагүй засах ёстой. Үндсэн хууль баталсан хүмүүс одоо амьд байна.  1990 онд тэд Үндсэн хууль батлах үед тийм ч их мэдээлэл байсангүй. Болохгүй байгаа заалтыг бид хараад л, амьдралаараа хохироод байх уу?

76/76 гэсэн тооны тухайд жендэр нь эмэгтэйчүүдийг улс төрд заавал оруулах лобби биш. Айл гэрт аав ээж хоёул байхад гэрийн уур амьсгал сайхан болдог шиг улс төрд  хүйсийн тэнцвэртэй харьцаа бий болбол төр нийгмийн илүү цогц шийдвэр гаргана.

Жендэр гэхээр заавал эмэгтэй төлөөллийг дэмжих ойлголт биш. Төрийн албанд эрэгтэй, эмэгтэйчүүд тэнцвэртэйгээр ажиллах, хүйсийн тэгш төлөөллийн тухай юм. Одоо 76 гишүүн нутаг дэвсгэрийг төлөөлдөг. Жишээ авбал Хан-Уулд огт замгүй байсан ч УИХ-ын гишүүд тэр тойрогт биш тойрогтоо л зам тавиулах гэж үзнэ. Үүний уршгаар гишүүд асуудлыг хэсэгчилж харах сул талтай. Энэ бол мажоритар тогтолцоо.

Яагаад бид 76-аар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болсон гэхээр нийгмийн сегментийн төлөөллүүд парламентад байх ёстой. Энэ тохиолдолд парламентын гишүүдийн тал нь нутаг дэвсгэрийг, үлдсэн тал нь нийгмийн өөр өөр бүлгийг төлөөлнө.

Ингэснээр асуудалд илүү үндэсний хэмжээнд хандаж, зөвхөн өөрийн тойргоор хязгаарлагдахгүй гэсэн үг юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар нийгэмд ойлголт бий болсон үед л хийнэ. Одоо бид ярьж эхэлснээр арван жилийн дараа хийх өөрчлөлтийн суурь байж мэднэ. Нийгэм дэмжвэл парламент шийднэ. Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг учраас эсэргүүцэл гарвал аяндаа л хийгддэггүй. Хүлээн зөвшөөрвөл аяндаа хийгддэг тул манай Засгийн газар эс үйлдэл хийхийг хүсээгүй.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр нь УИХ-ын гишүүдийг нэмэх тухай ярьсан. Гэвч дэмжлэг аваагүй. Дэмжээгүй юм аа гээд мартаад 30 жил явах уу? Залуустаа асуудал үлдээх үү? Эсвэл гал аваад ч хамаагүй шийдэх үү гэвэл би шийдэх нь зөв гэнэ. Зөв бурууг түүх шүүнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646196
1 эможи

Зочин
2023-04-17 21:47
Зовоод байгаам бол ажлаа егеечээ, хэн гуйгаад байгаа юм!!! Нэг л зовсон, тунирхасан, дунхуу царайлсан хун л байх юм!!!
Зочин
2023-04-17 20:51
Ер сайд гэнэ үү. Өөрсдийгөө л өргөмжлөөд байгаа болохоос попрохоос өөр чадваргүй юмнуудыг
Зочин
2023-04-17 15:20
тэнэг идда шүү
Л.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up