ШУУРХАЙ: “Эрдэнэс Монгол“-ын Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

2023 оны 4 сарын 12

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. 

Тодруулбал “Эрдэнэс Монголын Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Х.Бадамсүрэн гуайг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлөөд, "Эрдэнэс Монгол Зэс металл" группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг хүлээлгэж ажиллуулж байсан.

Тэгвэл өнөөдөр Зэс металлын групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас Х.Бадамсүрэн гуайг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646086
1 эможи

keyboard_arrow_up